Удирдлагын мэндчилгээ
“ДЭЛХИЙН ХЭМЖИЛ ЗҮЙН ӨДӨР”-ИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Хяналт шалгалт хийх удирдамжын дагуу 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Замын-Үүд суманд үнэт эдлэл худалдан борлуулдаг, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгж, иргэдэд сорьцын хяналт шалгалт хийж, холбогдох хууль, эрх зүйн мэдээлэл өглөө.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан 'Тэрбум мод' үндэсний хөдөлгөөн “Бүх нийтийн мод тарих өдөр”-өөр Дорноговь аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн хамт олон нэгдэж, 2023оны 05 сарын 13-ны өдөр аймгийн "Говь Парк" цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд 350 ширхэг суулгац тарьлаа.
Дорноговь аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь 2023 оны 05 дугаар сарын 2-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ суманд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагууд болон Засаг даргын Тамгын газрын 30 албан хаагчдад “Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартын тухай ойлголт” сэдэвт сургалт, мэдээллийг хийлээ.
Дорноговь аймаг | Стандарт, хэмжил зүйн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. 2025 он.