2025 ОНЫ 07 САРЫН 26, БЯМБА ГАРИГ

Салбарын мэдээ

ХЭМЖИЛ ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО 
�� Монгол Улсын Засгийн газрын 2025 оны тавдугаар сарын 21-ний өдрийн 250 дугаар тогтоолоор Хэмжил зүйн Зөвлөлийн бүрэлдэхүүн шинэчлэн батлагдсан. 
⚖️ Хэмжил зүйн Зөвлөлийн хуралдааныг СХЗГ-ын дарга даргалж, төрийн болон төрийн бус, мэргэжлийн 16 байгууллагын төлөөллөөс бүрдсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллахаар боллоо. 
�� Тус хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. 
Үүнд: 
“Мишээл орших” ХХК-ийн хүсэлт болгосон БНХАУ-ын “Kaifrng Shengda Water Meter” компанид үйлдвэрлэсэн LXC загварын Lorawan халуун, хүйтэн усны тоолуур;
“Мазаалай петролиум” ХХК-ийн хүсэлт болгосон БНХАУ-ын “Wenzhou Ecotec Energy Equipment” компанид үйлдвэрлэсэн ET-A112, ET-D224 загварын шатахуун түгээгүүр;
“Юнайтэд Бэст Инженеринг” ХХК-ийн хүсэлт болгосон БНХАУ-ын “Zheijiang Hengsheng Machinery” компанид үйлдвэрлэсэн “Toptec HS-A224” загварын шатахуун түгээгүүрийг тус тус баталж, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 3 жилийн хугацаатай бүртгэхээр болов. 
Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн загварын усны тоолуур болон дулааны тоолуур импортлох, суурилуулах “Лансерс” ХХК-ыг Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 5 жилийн хугацаатай шинээр бүртгэхээр боллоо. 
“Жигс ундарга” ХХК-ийн хүсэлт болгосон ОХУ-ын “БЕТАР” ООО ПКФ үйлдвэрийн СГВ-15, СХВ-15 загварын халуун, хүйтэн усны тоолуурын анхдагч баталгаажуулалтын үр дүнг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
2025/07/07
Уралдаанч хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс холбогдох эрх бүхий байгууллага нь хяналт тавьж, стандарт норматив шаардлагыг хангасан хамгаалалтын хувцсыг иж бүрнээр өмсгөж уралдаанд оролцуулна уу.
✅ Энэхүү стандартын дэлгэрэнгүйг үзэхийг хүсвэл  www.estandard.gov.mn стандартын цахим сангаас үзэх боломжтой.
✅ Энэхүү стандартыг авахыг хүсвэл Дундговь аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсээс болон E-Mongolia-аас татаж авах боломжтой.
2025/07/03
2025/06/23
2025/06/20
2025/06/20
2025/06/20
2025/06/19
2025/06/18

Фото мэдээ

2025/07/07
2025/07/03
"
2025/06/25
2025/06/17
2025/06/16
2025/06/02
2025/06/01
2025/05/31

Видео мэдээ

2025/07/03
2025/06/26
2025/06/20
2025/06/16
2025/06/11
2025/06/09

Зөвлөгөө, зөвлөмж

ЗӨВЛӨМЖ: ХОВОР БОЛОВЧ АМЬ НАСАНД АЮУЛТАЙ ХҮНСНИЙ ХОРДЛОГО 
✅ Ботулизм нь Clostridium botulinum хэмээх бактерийн ялгаруулдаг ботулиний хор (ботулотоксин)-оос үүдэлтэй, ховор боловч маш аюултай хүнсний хордлогын өвчин юм.
2025/07/07
 Амьсгалын замыг хамгаалах хэрэгсэл гэж тоос, бичил тоосонцор, бактери, вирус, химийн бодис, утаа, угаар болон хорт хийн бүтээгдэхүүнээс амьсгалын замын эрхтэнг хамгаалах зориулалтын хэрэгслийг хэлнэ. 
✅ Дараах үндсэн төрлүүдтэй:
1. ТООС ШҮҮГЧ МАСК  Агаар дахь хатуу болон шингэн тоосонцорыг шүүдэг.
• N95 / KN95 / FFP2 – 95% хүртэл нарийн тоосонцор шүүнэ.
• N99 / FFP3 – 99% хүртэл шүүнэ.
• P100 – 99.97% хүртэл шүүнэ (илүү өндөр хамгаалалттай).
2. ХОСОЛСОН ШҮҮЛТҮҮРТЭЙ МАСК Тоос болон хий, уурыг зэрэг шүүдэг.
 Хүнд үйлдвэрийн орчин, лаборатори, химийн үйлдвэрүүдэд ашиглана.
3. POWERED AIR-PURIFYING RESPIRATOR (PAPR) Агаар сорж, шүүлтүүрээр цэвэршүүлж шүүдэг нүүрийг бүрэн хамгаална. Эрсдэлтэй орчинд – халдвар, химийн орчинд өндөр хамгаалалттай.
4. НЭГ УДААГИЙН МАСК Шүүлтүүртэй боловч богино хугацаанд, бага зэргийн хамгаалалтад зориулагдсан.  Жишээ: Эмнэлгийн мэс заслын маск.
5. ХИМИЙН ШҮҮЛТҮҮРТЭЙ МАСК Агаарт уур, хий хэлбэрээр агуулагдах химийн бодисыг шүүдэг.
• Хийн шүүлтүүртэй маск – тодорхой хийн төрлийг шүүх зориулалттай (А, В, Е, К зэрэг ангилалтай).
• Картрижтай маск – сольж болдог шүүлтүүртэй; бүтэн эсвэл хагас маск хэлбэртэй.
✅ ЗӨВЛӨМЖ: Амьсгал хамгаалах хэрэгслийн шүүх хэсэг нь тухайн химийн хорт бодист тохирсон сонгомол үйлчилгээтэй хийгдсэн байдаг тул шүүгч баг худалдан авахдаа доорх мэдээлэл болон хугацаа, шүүлтийн багтаамж зэргийг сайтар судлан шалгаж авна.
2025/07/03
2025/06/12
2025/05/29
2025/05/28
2025/04/25

Нийтлэлийн төрөл

Авлигын эсрэг үйл ажиллагаа Агентлагын мэдээ Ажлын байр Ажлын байрны зар Албан хаагчдын мэдээлэл Арга хэмжээ Аудитын ил тод байдал Бидний тухай Видео мэдээ Дарга Даргын тушаал шийдвэр Дорноговь аймгийн сорилтын лаборатори Дүрэм журам Ёс зүйн зөвлөл Засгийн Газрын тогтоол, шийдвэр Зөвлөмж, зөвлөгөө Зөвлөх үйлчилгээний урилга Илтгэл болон хурлын материал Монгол улсын хууль Нийгмийн баталгааны хөтөлбөр Нээлттэй ажлын байр Нээлттэй өгөгдөл Оюуны өмч Өргөдөл гомдлын шийдвэрлэлт Өргөдөл гомдлын шийдвэрлэлт тайлан Сайд Сайдын тушаал шийдвэр Санхүүгийн ил тод байдал Санхүүгийн тайлан Сорьцын хяналт, шалгалт Стандарт Статистик мэдээ Сул орон тооны зар Сургалтын зар Сэтгэл ханамжийн судалгаа Тендер Тендерийн тайлан Тендерийн урилга Тендерийн үр дүн Төрийн албаны салбар зөвлөл Төсөв, санхүүгийн мэдээлэл Төсөл, хөтөлбөр Тусгай зөвшөөрөл Үйл ажиллагаа Үйл ажиллагааны ил тод байдал Үйл ажиллагааны тайлан Үйл ажиллагааны төлөвлөгөө Фото мэдээ Холбоо барих Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө Худалдан авах ажиллагааны явцын мэдээлэл Хуулийн төсөлд санал авч байна Хүний нөөц Хүний нөөцийн стратеги төлөвлөгөө Хүний нөөцийн судалгаа Хүний нөөцийн удирдлага ХШҮ тайлан Хяналт шинжилгээ үнэлгээ Цаг үеийн мэдээ Цахим сэтгүүл Шилэн данс

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

ЦАХИМ ХОЛБООС

САЙТЫН ХАНДАЛТ

Хугацаа Хандалтын тоо
ӨНӨӨДӨР 51
ЭНЭ 7 ХОНОГ 1473
ЭНЭ САР 6290
НИЙТ 52376

Холбоо барих

Хаяг:
Дорноговь аймаг, Сайншанд сум, Эрх чөлөөний гудамж -1, 2дугаар баг, 127 тоот

Утасны дугаар:
70523891


Цахим шуудан: dornogovi@masm.gov.mn

Дорноговь аймаг | Стандарт, хэмжил зүйн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. 2025 он.